2010年9月29日水曜日

Mongol Cloud

Зун болсон итгэл дээрээ Монгол Клауд гэсэн нэр томъёолол гаргаж байсан.
Үүний талаар илүү нухацтай судалж илүү, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг сүүлийн үед ихээр мэдрэх боллоо.

Монгол Клауд!?
Яагаад заавал Монгол Клауд гэж.... ?
Ийнхүү бодох хүмүүс олон байж болох юм. Үүнтэй холбоотойгоор цаашдаа бодлоо цэгцэлье гэж бодож байна. Ямартай ч
МонголКлауд гэлгүйгээр олон янзын Клауд ашиглаад эхлэж болно.
Тэр болгон Монголын орчинд тохирсон Клауд байж чадах уу?
Төлбөр, нууцлал, холбогдох хурд, холбогдох орчин гээд л Монгол хүнд тохирсон байж чадах болов уу?

Эдгээр асуултууд бол зайлшгүй гарч ирэх юм.
Мөн цаашлаад, хэдийгээр Монголын орчинд тохирсон гадны Клауд гарч ирлээ гэж бодсон ч, энэ нь эрүүл ахуй, боловсрол гээд бид бүгдийн амьдралд ойр сургууль, эмнэлэг бүхий л газрын мэдээлэл гадны Клауд-д хадгалагддаг болно гэж ойлгогдож болно.Хэдийгээр нууцлал сайн Клауд байлаа гэж бодсон ч,
энэхүү Клаудыг Монголчууд бид бүхэн өөрсдөө хариуцаж чадаагүй цагт, гадны гарт Монголын ирээдүй орсонтой нэгэн адил санагдана.

Элдвийн юм сэтгээд, одоо бичиж болох ч, уншигч ахай ч энэ тухай хэдийнээ ойлгосон биз ээ.

Иймээс л Монгол Клауд хэрэгтэй юм.
Энэхүү Монгол Клауд маань Мэдлэгийн Эдийн Засгийн үндэс тулгуур болох нь дамжиггүй.

Энийг харин хэрхэн хийх үү?

0 件のコメント:

コメントを投稿