2010年9月29日水曜日

Cloud War - 0003

http://www.telecompaper.com/news/article.aspx?cid=752058
Tieto, Aditro offer cloud services to Swedish municipalities

Mongol Cloud

Зун болсон итгэл дээрээ Монгол Клауд гэсэн нэр томъёолол гаргаж байсан.
Үүний талаар илүү нухацтай судалж илүү, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг сүүлийн үед ихээр мэдрэх боллоо.

Монгол Клауд!?
Яагаад заавал Монгол Клауд гэж.... ?
Ийнхүү бодох хүмүүс олон байж болох юм. Үүнтэй холбоотойгоор цаашдаа бодлоо цэгцэлье гэж бодож байна. Ямартай ч
МонголКлауд гэлгүйгээр олон янзын Клауд ашиглаад эхлэж болно.
Тэр болгон Монголын орчинд тохирсон Клауд байж чадах уу?
Төлбөр, нууцлал, холбогдох хурд, холбогдох орчин гээд л Монгол хүнд тохирсон байж чадах болов уу?

Эдгээр асуултууд бол зайлшгүй гарч ирэх юм.
Мөн цаашлаад, хэдийгээр Монголын орчинд тохирсон гадны Клауд гарч ирлээ гэж бодсон ч, энэ нь эрүүл ахуй, боловсрол гээд бид бүгдийн амьдралд ойр сургууль, эмнэлэг бүхий л газрын мэдээлэл гадны Клауд-д хадгалагддаг болно гэж ойлгогдож болно.Хэдийгээр нууцлал сайн Клауд байлаа гэж бодсон ч,
энэхүү Клаудыг Монголчууд бид бүхэн өөрсдөө хариуцаж чадаагүй цагт, гадны гарт Монголын ирээдүй орсонтой нэгэн адил санагдана.

Элдвийн юм сэтгээд, одоо бичиж болох ч, уншигч ахай ч энэ тухай хэдийнээ ойлгосон биз ээ.

Иймээс л Монгол Клауд хэрэгтэй юм.
Энэхүү Монгол Клауд маань Мэдлэгийн Эдийн Засгийн үндэс тулгуур болох нь дамжиггүй.

Энийг харин хэрхэн хийх үү?

Cloud War - 0002

Бага зэрэг эртний мэдээлэл ч, архив болгон тэмдэглэн үлдээж байна.
http://japan.cnet.com/venture/news/story/0,3800100086,20403444,00.htm

Товч агууллага:
2009-11-12 америкийн OpSource компанийн OpSource паблик клаудыг bplats компани Японд оруулахаар болов.

OpSource-н тухай http://www.opsource.net/-с үзнэ үү.

2010年9月21日火曜日

<Ябусамэ> дэлхийн аваргаар Монгол хүн

2010 оны 9 сарын 20 өдөр, Ябусамэ буюу морин дээрээс харвах харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Аомори хотод болж өндөрлөлөө.
Монгол, Япон, Америк, Герман, Австрали, Солонгосын 6н улсын нийт 28 тамирчид оролцжээ.


давхиж буй морин дээрээс харваж буй Монголын тамирчин. 20өдрийн үд, Аомори хотын Гаппа Цэцэрлэг,  зурагчин Комия, asahi.com


давхиж буй морин дээрээс харваж буй Монголын тамирчин.
20өдрийн үд, Аомори хотын Гаппа Цэцэрлэг,зурагчин Комия, asahi.com



Далайн эргийн 180метр урттай элсэн дээр цагт 50км-н хурдтай давхих морин дээрээс, 45см-н дөрвөлжин 3н ширхэг байг онох даалгавартай байв. 3н удаагийн оролдлогын нийлбэр дүнгээр, байр эзлүүлжээ.
Ганцаарчилсан төрөлд, Монголын эрэгтэй тамирчин 1р байрт шалгарсан байна.
Энэхүү ябусамэ нь Танака Хисаюки гуайн хүчин чармайлтаар Монголд 10-аад жилийн өмнөөс дэлгэрч буй спорт юм.

2010年9月18日土曜日

IT-н ирээдүйн чиг шугам

Бүүм гэж яригддаг IT маань хаашаагаа чиглэж өөрчлөгдөх юм бол?
Энэ талаар тэмдэглэл бичиж эхэлье гэж бодлоо.

Эхлээд нэгэн сонирхолтой график та бүхэнд танилцуулъя.

Монголд болсон илтгэл дээрээ ч гэсэн танилцуулсан болно.
Технологийн хувьсалын цикл-г харуулсан график болно.
1980-аад оноос эхлэн хүчтэй хөгжиж ирсэн IT маань энэхүү графикаас харахад, оргил цэгээ хэдийнээ өнгөрчөөд байгаа нь анзаарагдана. Энэхүү ноёрхолын цаг нь удахгүй үеээ өнгөрөөх гэж байгаа IT-н сүүлийн мөчид ямар чиг шугамаар үргэлжлэн хөгжих вэ гэдгийг бодох нь, энэ салбарт бид бүгд өрсөлдөн үлдэхэд (нээх өрсөлдөнө гэхээсээ илүүтэйгээр, хоцрохгүйн тулд гэвэл илүү тохиромжтой байж ч болох юм) нэн чухал билээ.

Энэхүү сүүлийн мөчид гол чиг шугам болох зүйл гэвэл, мобайл ертөнц болон клауд компьютинг гэдэг нь ч тодорхой билээ. Энэхүү 2 маань тулгуур багана болох нь дамжгүй ч, мобайл ертөнц гэж хэлэгдээд, клауд гэж яригдаад яг юу хийвэл зохилтой вэ гэдэг нь ойлгомжгүй юм л даа. Ийм ч учраас энэхүү 2 баганад тулгуурлаад бодитойгоор, гарч ирэх мөн хөгжих санаануудыг дэвшүүлж таамаглая гэж мунхаг Набар нь бодсон ажгуу. Хэхэ. Сүүлийн үед Цахим Өртөө Сүлжээ дээр Монгол бичигтэй холбоотой хэлэлцүүлэг хүчтэй өрнөөд, бичлэгийн хэлбэр нь ч нэг иймэрхүү байдалтай байсан тул, хальт дуурайчихлаа.

За тэгээд бодит яриандаа оръё. Өөрөөр хэлвэл, дээрхи 2 багана гэгдэх зүйлийг тулгуураа болгоод, хөгжих нь ойлгомжтой бодит санааг гаргая гэдэг маань гол санаа минь билээ.
Цахиур хагалаад, 3D гэдэгтэй холбож сэтгэж үзье.

----- 3D -----
3D гэдгийг эндээс үзээрэй.
Энэ жил(2010 он), Панасоник-р тэргүүлээд ТВ үйлдвэрлэгчид маань ар араасаа 3D тв гаргаад эхэлчихлээ. Араас нь цувраад, тоглоом үйлдвэрлэгчид ч гэсэн, 3D тоглоом гаргаад ирж байгаа харагдана. 3D онол болон судалгаа бол хэдийнээ хийгдсэн, тодорхой түвшинд хүрчээд байгаа ч, стандарт нь тогтоогүй байгаатай холбоотойгоор тэр болгон хүчтэй орж чадахгүй байсаар ирсэн гэж хэлж болох байх. Магадгүй стандарт нь тогтоогүй гэдэг маань, судалгаа нь стандарт болохоор сайн судлагдаагүй гэж хэлж ч болох байх. Ямартай ч тодорхой түвшинд хийгдээд ирсэн болохоор, харьцангуйгаар үйлдвэрлэгчээс л хамааралтай ТВ болон тоглоом гэсэн төрөлд нэвртүүлэх хялбар байсан тул ар араасаа дагаад ороод эхэллээ. Харин энэхүү 3D-н оргил нь яах ч аргагүй мобайл ертөнц дээр гүйцэд ажилладаг болсон цаг билээ. Мобайл ертөнц дээр бүрэн ажиллахын тулд доорхи шатуудыг хангасан байх ёстой гэсэн таамаглалаа дэвшүүлье.

1. 3D браузер
Одоогоор Spacetime 3D-н браузер гараад байгаа ч, энэ бол миний бодлоор, 3D браузер-н төсөөлөл гэвэл, SecondLife гэх мэт шиг metaverse-д тулгуурлах болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлвэл, metaverse viewer-үүд нь 3D браузер уруу хөгжөөд явах ч боломжтой юм. Одоогийн браузер болон сервер-н үйлчилгээ бол мэдээлэл дамжуулах нэгэн хэлбэр нь болж үлдээд, дотор нь агуулагдах байх гэж таана.

2. 3D сервер
3D браузертайгаа хамтаар, 3D сервер нь ч хөгжөөд явах юм. Одоогийн Apache гэх мэт шиг хялбархан бөгөөд цогц хөгжилд очоод, одоо бид бүгдийн хийх гэж зовж байгаа 3D-н үндсэн суурь нь тогтчих байх. 3D -р сэтгэхэд хялбархан орчин үүсээсэй гэж хүснэм.

3. Metaverse
Дээрх 2 маань хөгжих явцад, Metaverse бол хөгжлийн хангалттай өндөр түвшинд хүрэх хэрэгтэй бөгөөд, үүний тулд, Metaverse нь ч бодитойгоор 3 хэмжээстээр харагддаг болох хэрэгтэй буй за.

4. Мобайл ертөнц
Дээрхи зүйлс хөгжиж байх үед, мобайл ертөнцийн хөгжил ч, хангалттай түвшинд ирэх бөгөөд, хүчин чадал, хэрэгцээ гээд бүхий л төрлөөр хөгжлийн дээд шатаа хүлээх байх.

Танилцуулга 0001

Шведэд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй Ууганбаатар андын бичлэгийг танилцуулж байна.

Бид бүгдийн амьдралтай салшгүй холбоотой болоод байгаа Мэдээллийн Технологи буюу Мэдээллийн Нийгэмтэй холбоотой түүний гарган тавьсан санааг та бүхэн ч амтархан сонирхох буй за.

http://www.tsahimurtuu.mn/24tsag/2010/08/17/1869

2010年9月17日金曜日

Gaitame Trade - 0004

Onoodriin guilgeenii ashig 80yen.
File update hiij baigaa tul, tendees hyanaj bolno.
Guilgeenii ashig 80yen maani, 0.5% ashig gesen ug yum. Gedeg maani odortoo 1%-n ashigiin zorilgoo bolgoj baigaa mini huvid, 160yen-n ashig oloh heregtei gesen ug bolj bna.

160 yen gedeg maani 16 point-n zoroonoos oloh ashig.
1point-r zorootei guilgeeg 16 udaa hiih uu, esvel gesen ug baina.
Margaashnaas ene tal deer ulam nyahuur ajillaya.

2010年9月16日木曜日

FX News - 0003

Японы засгийн газар болон Төв банк нь 2010-09-15 өдөр Токио-н FX зах дээр, ойролцоогоор 6.5жилийн дараа, Йен зарж-Доллар авлаа. Энэ нь зөвхөн Токио-н валютын зах дээр зогсолгүйгээр, Европ-Америкийн зах зээл болох Лондон болон Нью-Йорк-н зах дээр ч Японы хувийн банкаар дамжуулан үргэлжлүүллээ. Нийт гаргасан хөрөнгийн хэмжээ нь 2,000,000,000,000 Йен байлаа.

Gaitame Trade - 0003

2 шалтгааны улмаас ойрд гүйлгээ хийж чадсангүй.
1. 9.6-д хийсэн нэгэн гүйлгээ
1USD 84.44JPY байхад нь худалдаж авсан боловч, ардчилсан намын даргын сонгуультай давцаад, Японы Йен улам бүр үнэтэй болсон явдал байлаа.
Мэдээж риск болон өдрийн нэг % гэдэг зорилгоо бодвол сонгири хийх ёстой байсан ч, тэр чигт нь орхисон юм.

2.Өөр чиглэлээр бага сага судлах юм гараад, олигтой цаг гаргаад байсангүй.
Иймээс мэдээж өсөх нь тодорхой байсан, тул 2 долоо хоног үргэлжлэх, Ардчилсан Намын сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж эхэллээ.

Өнөөдөр худалдаж авсан байсан, гүйлгээгээ дуусгаад, 550JPY-н ашиг олсон бөгөөд, үргэлжлүүлээд, 70JPY нэмж олсноор, өнөөдрийн гүйлгээ маань 4% давчихлаа.

Хагас сарын хугацаанд, одоогоор 6% гарантай ашигтай явж байна. Зорилго маань 10% байсан.

Холбогдох гүйлгээг өмнө нийтлэсэн линк-с харж болно.

Мөн энэхүү хугацаанд ганц баримтлаж байсан зүйл бол, гүйлгээ хийлгүй хүлээсэн ч, өөрчлөлтийг бол байнга хянаж байсан явдал. Ингэснээр зах зээлээ мэдрэсэн нэгэн сайн талтай юм.

2010年9月3日金曜日

Gaitame Trade - 0002

Onoodriin tootsoo

gaitame.com
14061 2010/9/3 ¥180 1.2967%
13881 2010/9/2

virtualfx.jp
5077200 2010/9/3 ¥77,200 1.5440%
5000000 2010/9/2

FX News - 0002

Америкийн ажилгүйдлийн мэдээ

【指標】米8月雇用統計10/09/03 2010年9月3日 21時30分
【指標】(米)8月非農業部門雇用者数
【Taamaglal】-10.5万人
【Bodit baidal】-5.4万人

【指標】(米)8月失業率
【予想】9.6%
【結果】9.6%
(21:30)

Deerh dungees hamaarch, buten odriin tursh zogsongi baisan USD JPY mash erchimtei hodolj ehellee.

FX balance(gaitame.com)

Gaitame.com deer hiigdej bui guilgeenii balance-g doorhi link deer hyanaj baihaar bolloo.
Balance

Cloud War - 0001

IT-н хөгжлийн ирээдүйд зайлшгүй туулах зам нь Клауд билээ.
Энэхүү клаудтай холбоотойгоор тогтмол мэдээ мэдээлэл унших нь клауд-н хөгжлийн ирээдүйг харах нэгэн түшиг тулгуур болох буй за гэж өөртөө зориулж клауд ньюс тэмдэглэж эхэллээ.

Клауд компьютинг-тэй холбоотой 3PAR-н компанийг худалдан авах дайнд HP ялж, Dell талбараас холдлоо.
http://www.3par.com

FX News - 0001

【発言】ギブズ米ホワイトハウス報道官、発言10/09/03 2010年9月3日 2時10分
・新規の大型景気刺激策を打ち出す予定はない


Анализ:
Японы засгийн газар болон төв банкы хийсэн үйлдлийн эсрэг нөлөө гарахгүй гэж таамаглав. Иймд 84.25JPY-р 1000USD худалдан авав.

FX trade

Шинэ хөдөлгөөн.

最終ログイン時間 2008/12/12 17:55:00-с хойш, түр орхиод байсан FX-г дахиж оролдож эхэллээ.

Баримтлах дүрэм.
1.Мэддэг валют дээр л гүйлгээ хийх USD/JPY
2.Гүйлгээг бүрийг нэг өдрөөр дуусгах буюу NYCロスカットレベル-д тохируулана
3.Шинэ валютын талаар хичээл хийх өдөрт тогтмол 30мин-1цаг

За ингээд, 2006 онд анх эхэлж байсан FX минь ёрошикү нэ.

Ингэхэд одоогоор дансан дахь хөрөнгө маань 13,881JPY (2010-09-03 04:50 JST)