2010年9月21日火曜日

<Ябусамэ> дэлхийн аваргаар Монгол хүн

2010 оны 9 сарын 20 өдөр, Ябусамэ буюу морин дээрээс харвах харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Аомори хотод болж өндөрлөлөө.
Монгол, Япон, Америк, Герман, Австрали, Солонгосын 6н улсын нийт 28 тамирчид оролцжээ.


давхиж буй морин дээрээс харваж буй Монголын тамирчин. 20өдрийн үд, Аомори хотын Гаппа Цэцэрлэг,  зурагчин Комия, asahi.com


давхиж буй морин дээрээс харваж буй Монголын тамирчин.
20өдрийн үд, Аомори хотын Гаппа Цэцэрлэг,зурагчин Комия, asahi.com



Далайн эргийн 180метр урттай элсэн дээр цагт 50км-н хурдтай давхих морин дээрээс, 45см-н дөрвөлжин 3н ширхэг байг онох даалгавартай байв. 3н удаагийн оролдлогын нийлбэр дүнгээр, байр эзлүүлжээ.
Ганцаарчилсан төрөлд, Монголын эрэгтэй тамирчин 1р байрт шалгарсан байна.
Энэхүү ябусамэ нь Танака Хисаюки гуайн хүчин чармайлтаар Монголд 10-аад жилийн өмнөөс дэлгэрч буй спорт юм.

2 件のコメント:

  1. Сонирхолтой юмаа. Би ч зогсож байгаад ч харваж үзээгүй хүндээ.

    返信削除