2010年12月13日月曜日

123-с 123... 4

Блогийн нэрийг 123-с 123... 4 болгон өөрчлөв.

2010年12月8日水曜日

OECD PISA 2009, 2006-н харьцуулалт

OECD нь 2010/12/7-д, улс бүрийн 15настай сурагчдын түвшин тогтоох PISA судалгааны 2009 оны дүнг гаргалаа. Энэ судалгаа нь, 2000 оноос, 3н жил тутамд явагдаж байгаа бөгөөд, 2006 онд 57 улс болон эдийн засгийн бүсийг хамарч байсан бол, 2009 онд энэ нь 65 болон өргөжижээ.
Судалгааны харьцуулалтыг зурагнаас харна уу.

2010年12月6日月曜日

Web SQL Database vs Indexed Database API

Web SQL Database-g 2010.11.18-s W3C support hiihgui bolsnoor, Web SQL Database-n ireedui bureg bolood ehelchihlee.
Indexed Database API harin yah bol? Microsoft, Mozilla 2-n demjlegeer yavah ni uu ugui yu?

2010年12月4日土曜日

4G & Web 2.0

Web 2.0 гэсэн бүүм хэзээ дууссан нь ч мэдэгдэлгүйгээр их ч цаг хугацаа өнгөрчээ.
Гэтэл үүний дараагийх нь хувилбар нь юу байх тухай мэдэгдээгүй байж байтал, бас нэгэн салбарт адилхан зүйл болоод байна.
Энэ нь 4G гэж хэлж болох байх.
http://finance.yahoo.com/family-home/article/111455/4g-is-a-myth-and-confusing

Сүүлийн үед гараад байгаа, 4G гээд байгаа технологиуд маань, стандартын түвшинд хүрээгүй гэж хэлж болох буй за. Иймээс ч, 4G гэсэн үгийг бүтнээр нь ашиглахаас зайлс хийж элдвийн нэр хэрэглээд байгаа билээ. Энэ нь 4G -г амсаж чадалгүйгээр, дуусах шалтгаан нь л болохгүй байгаасай.

Нэгэн цагт Web 2.0 гэж мандаж байсан зүйл маань хэдийнээ нам дарагдаж ээ. Харин 4G бол үр дүнгээ ч гаргалгүйгээр бусад давалгаанд цохигдох магадлал өндөртэй болчихлоо.

Ингэээд бодохоор дараагийн давалгаа юу байх бол?
Энэ бол Клауд л гэж таая даа..

2010年11月4日木曜日

Mobile(Smart)phone vs Cloud

Мобайл интерфэйс, Клауд компьютинг энэхүү 2 түлхүүр үг нь Мэдээллийн Технологийин дараагийн хөгжлийг атгах гол түлхүүр үгс билээ.
Харин зах зээлийг хэрхэн эзэгнэж, хэрхэн boom болох бол?

Apple компанийн iPhone гарснаар дэлхий дахинд мобайл интерфэйс-н халуун уур амьсгал бүрдээд, одоогоор ид өрсөлдөөн эхлээд байна. Энэxүү мобайл интерфэйсийн дайн нь одоогоос 2 жилийн дотор тогтворжих болов уу. Энэхүү хугацаанд, Клауд компьютинг нь хүчээ авч, 2012 он гэхэд Клауд компьютингийн оргил үе эхлэх магадлал өндөр гэж харагдана.

Иймэрхүү зураглалаар явахын тулд, мобайл интерфэйсийн хөгжилд доорхи шатлалыг дамжсан, эсвэл бүрдүүлсэн байх ёстой санагднам.
1. Худалдан авах эсвэл шинээр үйлдвэрлэгдэх PC-н өсөлтийн хувиас мобайл ертөнц нь эрс их болох эсвэл тогтворжих, унах (Тоо баримтын хөдөлгөөнийг анхаарах)
2. Мобайл ертөнцийн үндсэн literacy нь тодорхойлогдож, ашиглалтын процессын стандарт тогтох
3. Хэрэглэгчийн шинийг хүссэн дур сонирхолын нэмэгдэлт

2010年10月26日火曜日

2010он 10сар 25өдөр

Өнөөдөр нэгэн сайхан өдөр байлаа.
1. Samsung I9000 Galaxy S худалдаж авлаа. Цаашдаа андойрд маркет уруу давшлаад байжээ.

2. Шведэд ирээд, 1жил. Швед болон Европын маркет уруу чиглэсэн анхны томоохон алхамаа хийж чадлаа. Уулзалт маань Pingdom AB -н байранд болж өнгөрлөө.
Цаашдын ажилд минь амжилт бүтээл дүүрэн байг.

2010年10月8日金曜日

FX News - 0004

Японы засгийн газрын валютын захд оруулсан хөрөнгө оруулалтын улмаар 1USD нь 84-85JPY-д нэгэн хэсэг тогтворжсон билээ.
Харин сүүлийн хэдэн өдөр энэ байдал алдагдаж, улмаар одоогоор 82JPY-д орж ирчээд байна.
USD-тэй харьцуулахад зөвхөн JPY ч чангарсангүй, EUR ч мөн чангарсаар байна.

JPY нь чангарах нь, ашигтай байх тохиолдол байх ч, Японы одоогийн бодлогод сөрөг нөлөөтэй билээ.
Тухайлбал, Тоёота нь энэ жилийн 1USD-г 90JPY, Хонда нь 1USD-г 85JPY байхаар тооцоолж, төлөвлөгөө боловсруулсан geed l, ихээхэн хэмжээний экспортын алдагдал үүрэх нь ойлгомжтой билээ.

2010年10月4日月曜日

CEATEC 2010

"CEATEC 2010" маргааш 2010-10-5-с 2010-10-9-ний хоооронд болох гэж байна.
Жил бүр болдог бөгөөд, технологийн дэвшилтэд бүтээгдэхүүний үзэсгэлэн гэдгээрээ онцлог бөгөөд сонирхолтой байдаг.

http://www.ceatec.com/2010/en/index.html

2010年10月3日日曜日

Rare Earth Element

Япон болон Хятадын хоорондох газар нутгийн асуудлаас болж үүссэн маргааны дүнд, Хятад улс газрын ховор элемент-ээ Япон улсад экспортлохоо түр зогсоосон билээ.
Асуудал сайжирч, өнгөрсөн 9.21-с зогссон байсан, газрын ховор элементээ 9.30-с дахин гаргаж эхэлсэн юм.
Харин энэ үеэр, Монгол Японы ерөнхий сайдуудын уулзалтууд болсоны дүнд,
9.2-ны уулзалт дээр, Япон улс албан ёсоор Монголын нутаг дэвсгэр дээрээс, газрын ховор элемент хайх ажилд оролцохоор шийдэгдлээ.
http://www.asahi.com/politics/update/1002/TKY201010020240.html

Япон-Хятад 2 орны хоорондох асуудал болон Монгол улсын газрын ховор элементтэй холбоотой сонирхолтой мэдээг, Итако сан-н блог дээр нэгтгэсэн тул, линк-г нь энд тавьлаа.
Монгол хэл дээр байсан бол бүүр ч сонирхолтой байх.
http://itako001.blog44.fc2.com/blog-entry-354.html

2010年10月1日金曜日

Gaitame Trade - 0005

Neeree oird trade hiihgui baigaa.
Shaltgaan ni, 10.1-s ehleed saryn hugatsaand Gaitame-n system ni tur haagdah yum.
Uchir ni 3 (magadgui iluu ih ch baij magadgui) udaagiin bodit baidlaas ondoo medeelel hereglegchid hurgesen gedgeer, shalgalt hiigdeed, system-ee dahij hyana gesen yum.
Ter medeeg sonsood, tur gatsaaltad orchood l bj bna.
Gedeg ni bas shaltag l gesen ug l dee, uul ni 9n saryn uldsen heden honogt ni ch gesen hiisen bol.

Za yahav yamartai ch onoodroor duusch baih shig bna.
Gehdee odor bolgon USDJPY-g sudalj baigaa.
83 uruu dahiad orchihson yavj biagaa sh dee.

Танилцуулга

Японы тухай нэгэн сонирхолтой танилцуулга видео байсан тул, линк-г нь тавьж байна.
Сонирхож үзнэ үү.
Япон хэл дээр:
http://vimeo.com/9873910
Англи хэл дээр:
http://vimeo.com/9873910
гэж байсан чинь болохгүй байна.

2010年9月29日水曜日

Cloud War - 0003

http://www.telecompaper.com/news/article.aspx?cid=752058
Tieto, Aditro offer cloud services to Swedish municipalities

Mongol Cloud

Зун болсон итгэл дээрээ Монгол Клауд гэсэн нэр томъёолол гаргаж байсан.
Үүний талаар илүү нухацтай судалж илүү, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг сүүлийн үед ихээр мэдрэх боллоо.

Монгол Клауд!?
Яагаад заавал Монгол Клауд гэж.... ?
Ийнхүү бодох хүмүүс олон байж болох юм. Үүнтэй холбоотойгоор цаашдаа бодлоо цэгцэлье гэж бодож байна. Ямартай ч
МонголКлауд гэлгүйгээр олон янзын Клауд ашиглаад эхлэж болно.
Тэр болгон Монголын орчинд тохирсон Клауд байж чадах уу?
Төлбөр, нууцлал, холбогдох хурд, холбогдох орчин гээд л Монгол хүнд тохирсон байж чадах болов уу?

Эдгээр асуултууд бол зайлшгүй гарч ирэх юм.
Мөн цаашлаад, хэдийгээр Монголын орчинд тохирсон гадны Клауд гарч ирлээ гэж бодсон ч, энэ нь эрүүл ахуй, боловсрол гээд бид бүгдийн амьдралд ойр сургууль, эмнэлэг бүхий л газрын мэдээлэл гадны Клауд-д хадгалагддаг болно гэж ойлгогдож болно.Хэдийгээр нууцлал сайн Клауд байлаа гэж бодсон ч,
энэхүү Клаудыг Монголчууд бид бүхэн өөрсдөө хариуцаж чадаагүй цагт, гадны гарт Монголын ирээдүй орсонтой нэгэн адил санагдана.

Элдвийн юм сэтгээд, одоо бичиж болох ч, уншигч ахай ч энэ тухай хэдийнээ ойлгосон биз ээ.

Иймээс л Монгол Клауд хэрэгтэй юм.
Энэхүү Монгол Клауд маань Мэдлэгийн Эдийн Засгийн үндэс тулгуур болох нь дамжиггүй.

Энийг харин хэрхэн хийх үү?

Cloud War - 0002

Бага зэрэг эртний мэдээлэл ч, архив болгон тэмдэглэн үлдээж байна.
http://japan.cnet.com/venture/news/story/0,3800100086,20403444,00.htm

Товч агууллага:
2009-11-12 америкийн OpSource компанийн OpSource паблик клаудыг bplats компани Японд оруулахаар болов.

OpSource-н тухай http://www.opsource.net/-с үзнэ үү.

2010年9月21日火曜日

<Ябусамэ> дэлхийн аваргаар Монгол хүн

2010 оны 9 сарын 20 өдөр, Ябусамэ буюу морин дээрээс харвах харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Аомори хотод болж өндөрлөлөө.
Монгол, Япон, Америк, Герман, Австрали, Солонгосын 6н улсын нийт 28 тамирчид оролцжээ.


давхиж буй морин дээрээс харваж буй Монголын тамирчин. 20өдрийн үд, Аомори хотын Гаппа Цэцэрлэг,  зурагчин Комия, asahi.com


давхиж буй морин дээрээс харваж буй Монголын тамирчин.
20өдрийн үд, Аомори хотын Гаппа Цэцэрлэг,зурагчин Комия, asahi.com



Далайн эргийн 180метр урттай элсэн дээр цагт 50км-н хурдтай давхих морин дээрээс, 45см-н дөрвөлжин 3н ширхэг байг онох даалгавартай байв. 3н удаагийн оролдлогын нийлбэр дүнгээр, байр эзлүүлжээ.
Ганцаарчилсан төрөлд, Монголын эрэгтэй тамирчин 1р байрт шалгарсан байна.
Энэхүү ябусамэ нь Танака Хисаюки гуайн хүчин чармайлтаар Монголд 10-аад жилийн өмнөөс дэлгэрч буй спорт юм.

2010年9月18日土曜日

IT-н ирээдүйн чиг шугам

Бүүм гэж яригддаг IT маань хаашаагаа чиглэж өөрчлөгдөх юм бол?
Энэ талаар тэмдэглэл бичиж эхэлье гэж бодлоо.

Эхлээд нэгэн сонирхолтой график та бүхэнд танилцуулъя.

Монголд болсон илтгэл дээрээ ч гэсэн танилцуулсан болно.
Технологийн хувьсалын цикл-г харуулсан график болно.
1980-аад оноос эхлэн хүчтэй хөгжиж ирсэн IT маань энэхүү графикаас харахад, оргил цэгээ хэдийнээ өнгөрчөөд байгаа нь анзаарагдана. Энэхүү ноёрхолын цаг нь удахгүй үеээ өнгөрөөх гэж байгаа IT-н сүүлийн мөчид ямар чиг шугамаар үргэлжлэн хөгжих вэ гэдгийг бодох нь, энэ салбарт бид бүгд өрсөлдөн үлдэхэд (нээх өрсөлдөнө гэхээсээ илүүтэйгээр, хоцрохгүйн тулд гэвэл илүү тохиромжтой байж ч болох юм) нэн чухал билээ.

Энэхүү сүүлийн мөчид гол чиг шугам болох зүйл гэвэл, мобайл ертөнц болон клауд компьютинг гэдэг нь ч тодорхой билээ. Энэхүү 2 маань тулгуур багана болох нь дамжгүй ч, мобайл ертөнц гэж хэлэгдээд, клауд гэж яригдаад яг юу хийвэл зохилтой вэ гэдэг нь ойлгомжгүй юм л даа. Ийм ч учраас энэхүү 2 баганад тулгуурлаад бодитойгоор, гарч ирэх мөн хөгжих санаануудыг дэвшүүлж таамаглая гэж мунхаг Набар нь бодсон ажгуу. Хэхэ. Сүүлийн үед Цахим Өртөө Сүлжээ дээр Монгол бичигтэй холбоотой хэлэлцүүлэг хүчтэй өрнөөд, бичлэгийн хэлбэр нь ч нэг иймэрхүү байдалтай байсан тул, хальт дуурайчихлаа.

За тэгээд бодит яриандаа оръё. Өөрөөр хэлвэл, дээрхи 2 багана гэгдэх зүйлийг тулгуураа болгоод, хөгжих нь ойлгомжтой бодит санааг гаргая гэдэг маань гол санаа минь билээ.
Цахиур хагалаад, 3D гэдэгтэй холбож сэтгэж үзье.

----- 3D -----
3D гэдгийг эндээс үзээрэй.
Энэ жил(2010 он), Панасоник-р тэргүүлээд ТВ үйлдвэрлэгчид маань ар араасаа 3D тв гаргаад эхэлчихлээ. Араас нь цувраад, тоглоом үйлдвэрлэгчид ч гэсэн, 3D тоглоом гаргаад ирж байгаа харагдана. 3D онол болон судалгаа бол хэдийнээ хийгдсэн, тодорхой түвшинд хүрчээд байгаа ч, стандарт нь тогтоогүй байгаатай холбоотойгоор тэр болгон хүчтэй орж чадахгүй байсаар ирсэн гэж хэлж болох байх. Магадгүй стандарт нь тогтоогүй гэдэг маань, судалгаа нь стандарт болохоор сайн судлагдаагүй гэж хэлж ч болох байх. Ямартай ч тодорхой түвшинд хийгдээд ирсэн болохоор, харьцангуйгаар үйлдвэрлэгчээс л хамааралтай ТВ болон тоглоом гэсэн төрөлд нэвртүүлэх хялбар байсан тул ар араасаа дагаад ороод эхэллээ. Харин энэхүү 3D-н оргил нь яах ч аргагүй мобайл ертөнц дээр гүйцэд ажилладаг болсон цаг билээ. Мобайл ертөнц дээр бүрэн ажиллахын тулд доорхи шатуудыг хангасан байх ёстой гэсэн таамаглалаа дэвшүүлье.

1. 3D браузер
Одоогоор Spacetime 3D-н браузер гараад байгаа ч, энэ бол миний бодлоор, 3D браузер-н төсөөлөл гэвэл, SecondLife гэх мэт шиг metaverse-д тулгуурлах болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлвэл, metaverse viewer-үүд нь 3D браузер уруу хөгжөөд явах ч боломжтой юм. Одоогийн браузер болон сервер-н үйлчилгээ бол мэдээлэл дамжуулах нэгэн хэлбэр нь болж үлдээд, дотор нь агуулагдах байх гэж таана.

2. 3D сервер
3D браузертайгаа хамтаар, 3D сервер нь ч хөгжөөд явах юм. Одоогийн Apache гэх мэт шиг хялбархан бөгөөд цогц хөгжилд очоод, одоо бид бүгдийн хийх гэж зовж байгаа 3D-н үндсэн суурь нь тогтчих байх. 3D -р сэтгэхэд хялбархан орчин үүсээсэй гэж хүснэм.

3. Metaverse
Дээрх 2 маань хөгжих явцад, Metaverse бол хөгжлийн хангалттай өндөр түвшинд хүрэх хэрэгтэй бөгөөд, үүний тулд, Metaverse нь ч бодитойгоор 3 хэмжээстээр харагддаг болох хэрэгтэй буй за.

4. Мобайл ертөнц
Дээрхи зүйлс хөгжиж байх үед, мобайл ертөнцийн хөгжил ч, хангалттай түвшинд ирэх бөгөөд, хүчин чадал, хэрэгцээ гээд бүхий л төрлөөр хөгжлийн дээд шатаа хүлээх байх.

Танилцуулга 0001

Шведэд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй Ууганбаатар андын бичлэгийг танилцуулж байна.

Бид бүгдийн амьдралтай салшгүй холбоотой болоод байгаа Мэдээллийн Технологи буюу Мэдээллийн Нийгэмтэй холбоотой түүний гарган тавьсан санааг та бүхэн ч амтархан сонирхох буй за.

http://www.tsahimurtuu.mn/24tsag/2010/08/17/1869

2010年9月17日金曜日

Gaitame Trade - 0004

Onoodriin guilgeenii ashig 80yen.
File update hiij baigaa tul, tendees hyanaj bolno.
Guilgeenii ashig 80yen maani, 0.5% ashig gesen ug yum. Gedeg maani odortoo 1%-n ashigiin zorilgoo bolgoj baigaa mini huvid, 160yen-n ashig oloh heregtei gesen ug bolj bna.

160 yen gedeg maani 16 point-n zoroonoos oloh ashig.
1point-r zorootei guilgeeg 16 udaa hiih uu, esvel gesen ug baina.
Margaashnaas ene tal deer ulam nyahuur ajillaya.

2010年9月16日木曜日

FX News - 0003

Японы засгийн газар болон Төв банк нь 2010-09-15 өдөр Токио-н FX зах дээр, ойролцоогоор 6.5жилийн дараа, Йен зарж-Доллар авлаа. Энэ нь зөвхөн Токио-н валютын зах дээр зогсолгүйгээр, Европ-Америкийн зах зээл болох Лондон болон Нью-Йорк-н зах дээр ч Японы хувийн банкаар дамжуулан үргэлжлүүллээ. Нийт гаргасан хөрөнгийн хэмжээ нь 2,000,000,000,000 Йен байлаа.

Gaitame Trade - 0003

2 шалтгааны улмаас ойрд гүйлгээ хийж чадсангүй.
1. 9.6-д хийсэн нэгэн гүйлгээ
1USD 84.44JPY байхад нь худалдаж авсан боловч, ардчилсан намын даргын сонгуультай давцаад, Японы Йен улам бүр үнэтэй болсон явдал байлаа.
Мэдээж риск болон өдрийн нэг % гэдэг зорилгоо бодвол сонгири хийх ёстой байсан ч, тэр чигт нь орхисон юм.

2.Өөр чиглэлээр бага сага судлах юм гараад, олигтой цаг гаргаад байсангүй.
Иймээс мэдээж өсөх нь тодорхой байсан, тул 2 долоо хоног үргэлжлэх, Ардчилсан Намын сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж эхэллээ.

Өнөөдөр худалдаж авсан байсан, гүйлгээгээ дуусгаад, 550JPY-н ашиг олсон бөгөөд, үргэлжлүүлээд, 70JPY нэмж олсноор, өнөөдрийн гүйлгээ маань 4% давчихлаа.

Хагас сарын хугацаанд, одоогоор 6% гарантай ашигтай явж байна. Зорилго маань 10% байсан.

Холбогдох гүйлгээг өмнө нийтлэсэн линк-с харж болно.

Мөн энэхүү хугацаанд ганц баримтлаж байсан зүйл бол, гүйлгээ хийлгүй хүлээсэн ч, өөрчлөлтийг бол байнга хянаж байсан явдал. Ингэснээр зах зээлээ мэдрэсэн нэгэн сайн талтай юм.

2010年9月3日金曜日

Gaitame Trade - 0002

Onoodriin tootsoo

gaitame.com
14061 2010/9/3 ¥180 1.2967%
13881 2010/9/2

virtualfx.jp
5077200 2010/9/3 ¥77,200 1.5440%
5000000 2010/9/2

FX News - 0002

Америкийн ажилгүйдлийн мэдээ

【指標】米8月雇用統計10/09/03 2010年9月3日 21時30分
【指標】(米)8月非農業部門雇用者数
【Taamaglal】-10.5万人
【Bodit baidal】-5.4万人

【指標】(米)8月失業率
【予想】9.6%
【結果】9.6%
(21:30)

Deerh dungees hamaarch, buten odriin tursh zogsongi baisan USD JPY mash erchimtei hodolj ehellee.

FX balance(gaitame.com)

Gaitame.com deer hiigdej bui guilgeenii balance-g doorhi link deer hyanaj baihaar bolloo.
Balance

Cloud War - 0001

IT-н хөгжлийн ирээдүйд зайлшгүй туулах зам нь Клауд билээ.
Энэхүү клаудтай холбоотойгоор тогтмол мэдээ мэдээлэл унших нь клауд-н хөгжлийн ирээдүйг харах нэгэн түшиг тулгуур болох буй за гэж өөртөө зориулж клауд ньюс тэмдэглэж эхэллээ.

Клауд компьютинг-тэй холбоотой 3PAR-н компанийг худалдан авах дайнд HP ялж, Dell талбараас холдлоо.
http://www.3par.com

FX News - 0001

【発言】ギブズ米ホワイトハウス報道官、発言10/09/03 2010年9月3日 2時10分
・新規の大型景気刺激策を打ち出す予定はない


Анализ:
Японы засгийн газар болон төв банкы хийсэн үйлдлийн эсрэг нөлөө гарахгүй гэж таамаглав. Иймд 84.25JPY-р 1000USD худалдан авав.

FX trade

Шинэ хөдөлгөөн.

最終ログイン時間 2008/12/12 17:55:00-с хойш, түр орхиод байсан FX-г дахиж оролдож эхэллээ.

Баримтлах дүрэм.
1.Мэддэг валют дээр л гүйлгээ хийх USD/JPY
2.Гүйлгээг бүрийг нэг өдрөөр дуусгах буюу NYCロスカットレベル-д тохируулана
3.Шинэ валютын талаар хичээл хийх өдөрт тогтмол 30мин-1цаг

За ингээд, 2006 онд анх эхэлж байсан FX минь ёрошикү нэ.

Ингэхэд одоогоор дансан дахь хөрөнгө маань 13,881JPY (2010-09-03 04:50 JST)

2010年8月27日金曜日

office.live.com -н тухай

Нэгэн сайхан мэдээлэл.
Өөрсдийн бэлдсэн материал document-ээ интернет дээр shareлэх үе их байдаг биз дээ.
Майкрософт-н бүтээгдэхүүнийг тэр болгон shareлэх хэцүү байсан бөгөөд, ихэвчлэн Google Doc л ашиглаж байсан хүн олон байх.

Тэгвэл одоо тэгэж зовох хэрэггүй болжээ.
http://office.live.com
энд ороод word, excel, powerpoint, note гэсэн 4н төрлийн материалыг шээрлэх болон засварлах бүрэн боломжтой боллоо.

Майкрософт-н Клауд орчинд хүчээ хаяж эхэлсэн нэгэн том ажлын нэг нь гэж ойлгож болно байх. Өөрт Office 2010 байхгүй болохоор, бүүр мундаг гайхамшигийг үзээгүй байгаа ч, ямартай ч формат эвдээд байсан Google Doc-г ашиглах хэрэггүй боллоо.

live account-н хэрэглээ нэмэгдэх нь дээ.
Гэхдээ bye-bye, google account гэх бас болоогүй л байна.
Магадгүй энэ блог нүүсэн цагт тийм болж ч магадгүй юм.

2010-07-19_Эх орныхоо хөгжилд

2010-07-19 Ерөнхий сайдын ивээл доорхи <Эх орныхоо хөгжилд -Бидний оролцоо> анхдугаар чуулганд оролцоод ирлээ. Анхны удаа болохоор, зохион байгуулалтын тал дээр цаашид анхаарах зүйлс ч байлаа. Ямар ч байсан, үр дүнтэй чуулган болсон гэдэгт санал нэг байна.
Илүү их мэдээлэлийг Цахим өртөө болон бусад холбогдох газрын доорхи линк-с харна уу.

Цахим Өртөө


Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл

Миний илтгэлийн материалыг доорх линк-с үзэж болно.

Slide:



Abstract:

London 2010-05-02

Лондонд болдог Монгол орныхоо хөгжилд ээлжит 6-р чуулга уулзалт 2010-05-02-д болж өндөрлөсөн билээ.
Энэхүү чуулга уулзалтанд тавьсан илтгэлээ та бүхэнд толилуулж байна.

Мөн энэхүү чуулга уулзалтанд оролцох боломж олгосон, Британий Монголчуудын холбоо, Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Цахим Өртөө, Алтаннар нарт талархаж буйгаа илэрхийлж байна.


Slide:


Abstract:

2010年5月16日日曜日

Коохай-аараа бахархах нь

Наран улсад хөл тавьсаар даруй 10н жилийг ардаа орхижээ.
Хэдийгээр ирэн очин байдаг болсон ч, Япон бол 2 дахь төрсөн нутаг минь гэж бодож явдаг минь нууцгүй. Энэ улсад л мэргэжил болон боловсрол, соёл зан заншилыг өвлөн авч, цааш цаашдын сэтгэн бодох ажил үйлс маань энэхүү орныг түшиглэхийг хүснэм.

10н жил амьдраад үзэхэд урт биш ч юм шиг, мэдээж 1-р ангид орсон хүүхэд ЕБС-аа хуучнаар бол төгсдөг үе. Тэгэж бодохоор урт ч юм шиг. За ямартай ч, нэг мэдэхэд цаг хугацаа өнгөрөн өнгөрсөөр, нэг мэдэхэд сэнпай( дээд ангийнхныгаа япон хэл дээр ингэж хэлнэ.Эсрэг нь коохай ) болжээ. Коохай байгаа болохоор л, сэнпай болсон байгаа.

Сэнпай, коохай гэсэн нийгмийг ойлгож, тодорхой түвшинд хүлээн зөвшөөрдөг ч, тэгтлээ их дуртай бол биш. Хүмүүсийн харьцааг хааж боох гээд байх талтай.Олон олон жишээнээс харж ирсэн болохоор. Надад бол сүртэй муу үр дагавар байсангүй.

За тодорхойлолт болон сэтгэлийн хөдлөлөө энэ зэрэгт орхиод, гол сэдэвтэй оръё.

Коохай-аараа бахархах нь
Цаг хугацаа өнгөрсөөр, нийгмийн ажилд оролцоод ирэхээр, коохай сэнпай гэдэг үгний хэрэглээ ч их болох юм, тэрийгээ дагаад, сэнпай нарын үг нь алт шиг санагдаж түүнээс үл зөрөх хүний тоо ч их байдаг. Эсвэл ямар нэгэн байдлаас болоод үг хэлж ч чадахгүй болсон хүмүүс ихтэй. Өөрөөр хэлбэл, сэнпай болохоор л зөв ярихгүй шүү дээ гэсэн бодол үргэлж байдаг бөгөөд, коохай нар маань энэ тал дээр олигтой санаа бодлоо хэлж чадахгүй ирсэнд, харамсах тал их л байлаа.
Харин сүүлийн нэг жил орчимд уулзаж учирсан коохай нараасаа маань сэтгэл хөдөлгөж ийнхүү блог бичүүлэх хүмүүс гарсанд үнэхээр сэтгэл хөдөлгөм, үнэхээр бахархам....

Сэнпай нар минь ээ, сэнпай шиг сэнпай байцгаая. (Өөртөө ч ийнхүү өгүүлнэм)
Коохай нар минь, 頑張ろう! маш том боломж бид бүгдийг хүлээж байна.