2012年10月3日水曜日

Дэлхийг чиглээд од ирж бна гэнэ үү? 2012.12.21 яах бол гэж бодож бна уу, кк

2012 дэлхийн сүйрэлийг ирэх тухай итгэж буй хүмүүст энэхүү мэдээлэл нь шок болох мэдээлэл ч байж болох юм. ОХУ-ын одон орон судлаач Artyom Novichonok болон Vitali Nevski (International Scientific Optical Network near Kislovodsk, Russia) нь дэлхийг чиглээд асар том сүүлд од айсуйг тогтоожээ. Энэхүү сүүлд од нь Ooрт Үүлнээс ирсэн гэж үзэж бна. 2012S1 гэж нэрлэгдсэн энэхүү сүүлт од нь, түүхэнд хамгийн том гэгдэж байсан 1680 оны Агуу Сүүлт Одтой адилхан замаар явж бгаа бөгөөд, судлаачид 15ны сараас ч тод гэрэлтэнэ гэж үзэж байна. Харин дэлхийн сүйрэлийг 2012.12.21 болно гэж итгэж буй хүмүүс харин санаа зовох хэрэггүй шүү. 2012S1 нь ямар ч том байсан, ямар ч тод байсан, хүн төрөлхтөн устаж үгүй болохгүй, гэдэг нь энэхүү сүүлт од нь өөрөө устах юм. Мөн энэхүү сүүлт од нь 2012S1 нэртэй ч, 2012онд биш, 2013 оны 11 сарын сүүлээр, наранд ойртож ирэх нь. мэдээллийн эх сурвалж

2011年1月19日水曜日

Шинэ оны мэнд

Шинэ оны мэнд хүргэе. Хэдийнээ шинэ жил болчих юм даа.

За энэ жил forexдоо хичээнэ ээ.
Гээд өнөөдөр сэтгэл хөдлөөд, 20000 йен хийчихлээ. USDJPY ч гэсэн сонирхол татаад болдоггүй.
Ингээд анхны хөрөнгө оруулалт 33881 йен гэсэн үг. Одоогийн дансанд, 35004, энэ байдлаасаа сарын 10% гээд бодоод явна даа.

За нэг иймэрхүү байдлаар шинэ оноо эхлүүлж байна.

Гэснээс бас нэг юм, Амазон клауд дээр үл ойлгох юм их л байх юм. Сайн л судлахаас, уул нь ч сонирхолтой л юм.

2010年12月13日月曜日

123-с 123... 4

Блогийн нэрийг 123-с 123... 4 болгон өөрчлөв.

2010年12月8日水曜日

OECD PISA 2009, 2006-н харьцуулалт

OECD нь 2010/12/7-д, улс бүрийн 15настай сурагчдын түвшин тогтоох PISA судалгааны 2009 оны дүнг гаргалаа. Энэ судалгаа нь, 2000 оноос, 3н жил тутамд явагдаж байгаа бөгөөд, 2006 онд 57 улс болон эдийн засгийн бүсийг хамарч байсан бол, 2009 онд энэ нь 65 болон өргөжижээ.
Судалгааны харьцуулалтыг зурагнаас харна уу.

2010年12月6日月曜日

Web SQL Database vs Indexed Database API

Web SQL Database-g 2010.11.18-s W3C support hiihgui bolsnoor, Web SQL Database-n ireedui bureg bolood ehelchihlee.
Indexed Database API harin yah bol? Microsoft, Mozilla 2-n demjlegeer yavah ni uu ugui yu?

2010年12月4日土曜日

4G & Web 2.0

Web 2.0 гэсэн бүүм хэзээ дууссан нь ч мэдэгдэлгүйгээр их ч цаг хугацаа өнгөрчээ.
Гэтэл үүний дараагийх нь хувилбар нь юу байх тухай мэдэгдээгүй байж байтал, бас нэгэн салбарт адилхан зүйл болоод байна.
Энэ нь 4G гэж хэлж болох байх.
http://finance.yahoo.com/family-home/article/111455/4g-is-a-myth-and-confusing

Сүүлийн үед гараад байгаа, 4G гээд байгаа технологиуд маань, стандартын түвшинд хүрээгүй гэж хэлж болох буй за. Иймээс ч, 4G гэсэн үгийг бүтнээр нь ашиглахаас зайлс хийж элдвийн нэр хэрэглээд байгаа билээ. Энэ нь 4G -г амсаж чадалгүйгээр, дуусах шалтгаан нь л болохгүй байгаасай.

Нэгэн цагт Web 2.0 гэж мандаж байсан зүйл маань хэдийнээ нам дарагдаж ээ. Харин 4G бол үр дүнгээ ч гаргалгүйгээр бусад давалгаанд цохигдох магадлал өндөртэй болчихлоо.

Ингэээд бодохоор дараагийн давалгаа юу байх бол?
Энэ бол Клауд л гэж таая даа..

2010年11月4日木曜日

Mobile(Smart)phone vs Cloud

Мобайл интерфэйс, Клауд компьютинг энэхүү 2 түлхүүр үг нь Мэдээллийн Технологийин дараагийн хөгжлийг атгах гол түлхүүр үгс билээ.
Харин зах зээлийг хэрхэн эзэгнэж, хэрхэн boom болох бол?

Apple компанийн iPhone гарснаар дэлхий дахинд мобайл интерфэйс-н халуун уур амьсгал бүрдээд, одоогоор ид өрсөлдөөн эхлээд байна. Энэxүү мобайл интерфэйсийн дайн нь одоогоос 2 жилийн дотор тогтворжих болов уу. Энэхүү хугацаанд, Клауд компьютинг нь хүчээ авч, 2012 он гэхэд Клауд компьютингийн оргил үе эхлэх магадлал өндөр гэж харагдана.

Иймэрхүү зураглалаар явахын тулд, мобайл интерфэйсийн хөгжилд доорхи шатлалыг дамжсан, эсвэл бүрдүүлсэн байх ёстой санагднам.
1. Худалдан авах эсвэл шинээр үйлдвэрлэгдэх PC-н өсөлтийн хувиас мобайл ертөнц нь эрс их болох эсвэл тогтворжих, унах (Тоо баримтын хөдөлгөөнийг анхаарах)
2. Мобайл ертөнцийн үндсэн literacy нь тодорхойлогдож, ашиглалтын процессын стандарт тогтох
3. Хэрэглэгчийн шинийг хүссэн дур сонирхолын нэмэгдэлт