2010年9月18日土曜日

IT-н ирээдүйн чиг шугам

Бүүм гэж яригддаг IT маань хаашаагаа чиглэж өөрчлөгдөх юм бол?
Энэ талаар тэмдэглэл бичиж эхэлье гэж бодлоо.

Эхлээд нэгэн сонирхолтой график та бүхэнд танилцуулъя.

Монголд болсон илтгэл дээрээ ч гэсэн танилцуулсан болно.
Технологийн хувьсалын цикл-г харуулсан график болно.
1980-аад оноос эхлэн хүчтэй хөгжиж ирсэн IT маань энэхүү графикаас харахад, оргил цэгээ хэдийнээ өнгөрчөөд байгаа нь анзаарагдана. Энэхүү ноёрхолын цаг нь удахгүй үеээ өнгөрөөх гэж байгаа IT-н сүүлийн мөчид ямар чиг шугамаар үргэлжлэн хөгжих вэ гэдгийг бодох нь, энэ салбарт бид бүгд өрсөлдөн үлдэхэд (нээх өрсөлдөнө гэхээсээ илүүтэйгээр, хоцрохгүйн тулд гэвэл илүү тохиромжтой байж ч болох юм) нэн чухал билээ.

Энэхүү сүүлийн мөчид гол чиг шугам болох зүйл гэвэл, мобайл ертөнц болон клауд компьютинг гэдэг нь ч тодорхой билээ. Энэхүү 2 маань тулгуур багана болох нь дамжгүй ч, мобайл ертөнц гэж хэлэгдээд, клауд гэж яригдаад яг юу хийвэл зохилтой вэ гэдэг нь ойлгомжгүй юм л даа. Ийм ч учраас энэхүү 2 баганад тулгуурлаад бодитойгоор, гарч ирэх мөн хөгжих санаануудыг дэвшүүлж таамаглая гэж мунхаг Набар нь бодсон ажгуу. Хэхэ. Сүүлийн үед Цахим Өртөө Сүлжээ дээр Монгол бичигтэй холбоотой хэлэлцүүлэг хүчтэй өрнөөд, бичлэгийн хэлбэр нь ч нэг иймэрхүү байдалтай байсан тул, хальт дуурайчихлаа.

За тэгээд бодит яриандаа оръё. Өөрөөр хэлвэл, дээрхи 2 багана гэгдэх зүйлийг тулгуураа болгоод, хөгжих нь ойлгомжтой бодит санааг гаргая гэдэг маань гол санаа минь билээ.
Цахиур хагалаад, 3D гэдэгтэй холбож сэтгэж үзье.

----- 3D -----
3D гэдгийг эндээс үзээрэй.
Энэ жил(2010 он), Панасоник-р тэргүүлээд ТВ үйлдвэрлэгчид маань ар араасаа 3D тв гаргаад эхэлчихлээ. Араас нь цувраад, тоглоом үйлдвэрлэгчид ч гэсэн, 3D тоглоом гаргаад ирж байгаа харагдана. 3D онол болон судалгаа бол хэдийнээ хийгдсэн, тодорхой түвшинд хүрчээд байгаа ч, стандарт нь тогтоогүй байгаатай холбоотойгоор тэр болгон хүчтэй орж чадахгүй байсаар ирсэн гэж хэлж болох байх. Магадгүй стандарт нь тогтоогүй гэдэг маань, судалгаа нь стандарт болохоор сайн судлагдаагүй гэж хэлж ч болох байх. Ямартай ч тодорхой түвшинд хийгдээд ирсэн болохоор, харьцангуйгаар үйлдвэрлэгчээс л хамааралтай ТВ болон тоглоом гэсэн төрөлд нэвртүүлэх хялбар байсан тул ар араасаа дагаад ороод эхэллээ. Харин энэхүү 3D-н оргил нь яах ч аргагүй мобайл ертөнц дээр гүйцэд ажилладаг болсон цаг билээ. Мобайл ертөнц дээр бүрэн ажиллахын тулд доорхи шатуудыг хангасан байх ёстой гэсэн таамаглалаа дэвшүүлье.

1. 3D браузер
Одоогоор Spacetime 3D-н браузер гараад байгаа ч, энэ бол миний бодлоор, 3D браузер-н төсөөлөл гэвэл, SecondLife гэх мэт шиг metaverse-д тулгуурлах болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлвэл, metaverse viewer-үүд нь 3D браузер уруу хөгжөөд явах ч боломжтой юм. Одоогийн браузер болон сервер-н үйлчилгээ бол мэдээлэл дамжуулах нэгэн хэлбэр нь болж үлдээд, дотор нь агуулагдах байх гэж таана.

2. 3D сервер
3D браузертайгаа хамтаар, 3D сервер нь ч хөгжөөд явах юм. Одоогийн Apache гэх мэт шиг хялбархан бөгөөд цогц хөгжилд очоод, одоо бид бүгдийн хийх гэж зовж байгаа 3D-н үндсэн суурь нь тогтчих байх. 3D -р сэтгэхэд хялбархан орчин үүсээсэй гэж хүснэм.

3. Metaverse
Дээрх 2 маань хөгжих явцад, Metaverse бол хөгжлийн хангалттай өндөр түвшинд хүрэх хэрэгтэй бөгөөд, үүний тулд, Metaverse нь ч бодитойгоор 3 хэмжээстээр харагддаг болох хэрэгтэй буй за.

4. Мобайл ертөнц
Дээрхи зүйлс хөгжиж байх үед, мобайл ертөнцийн хөгжил ч, хангалттай түвшинд ирэх бөгөөд, хүчин чадал, хэрэгцээ гээд бүхий л төрлөөр хөгжлийн дээд шатаа хүлээх байх.

0 件のコメント:

コメントを投稿